Meta компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Meta Connect 2026" арга хэмжээгээрээ технологийн салбарт бас нэгэн шинэ хувьсгалыг эхлүүлж, ирээдүйг бидний нүдний өмнө авчирлаа. Энэ жилийн онцлох танилцуулгууд нь хиймэл оюун ухаан (AI) болон виртуал бодит байдал (VR)-ыг бидний өдөр тутмын амьдралд илүү ойртуулсан, эрс хөнгөвчилсөн төхөөрөмжүүдээс бүрдэж байна.

Meta VR Glasses: Хамгийн хөнгөн VR төхөөрөмж
Арга хэмжээний үеэр хамгийн их анхаарал татсан шинэлэг бүтээгдэхүүн бол яах аргагүй ердөө 100 грамм орчим жинтэй, нүдний шил шиг загвартай шинэ "Meta VR Glasses" байв.
Энэхүү төхөөрөмжийн батерей болон процессорыг "puck" хэмээх тусдаа салангид төхөөрөмжид багтааж өгснөөр хүний толгойд ирэх ачааллыг эрс багасгаж чаджээ. Тус төхөөрөмж нь 5K Infinite нягтаршил бүхий дэлгэцтэй бөгөөд 2027 оны хавар 1,299.99 ам.долларын үнэтэйгээр зах зээлд худалдаанд гарах юм байна.

AI суурьтай ухаалаг нүдний шилнүүд
Ухаалаг нүдний шилний зах зээлд Ray-Ban Meta-ийн шинэ цуврал үндсэн хоёр сонголттойгоор танилцуулагдлаа.
Ray-Ban Meta Audio: Энэхүү шинэ загвар нь камергүй бөгөөд зөвхөн хиймэл оюун (AI) болон дуу хөгжимд зориулагдсан ба 10-р сарын 13-наас эхлэн худалдаалагдана.
Ray-Ban Meta (Gen 3): Харин 12 мегапикселийн (12MP) камертай, өмнөхөөсөө илүү нимгэн болсон Gen 3 загвар нь аль хэдийн шууд худалдаанд гарсан байна.

Muse AI: Таны хувийн туслах
Meta компани өөрийн "Muse" хиймэл оюуныг зөвхөн программ хангамж төдийгүй бодит төхөөрөмжтэй хослуулан хөгжүүлж байна. Энэ хүрээнд хиймэл оюунтай бодит хугацаанд харилцах зориулалттай цоо шинэ бичил төхөөрөмжийг танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл 2026 оны сүүлээр зарлагдах хүлээлттэй байна.

Хөгжүүлэгчдэд зориулсан шинэчлэл
Энгийн хэрэглэгчдээс гадна хөгжүүлэгчид, контент бүтээгчдийн хувьд ч маш том боломжууд нээгдлээ.
Horizon Create & Studio-г ашигласнаар цаашид тоглоом бүтээхэд заавал нарийн код бичих шаардлагагүй болж байна. Хэрэглэгч ердөө энгийн үгээр тайлбарлан бичихэд (prompt өгөхөд) л 2D болон 3D тоглоом бүтээх боломжтой болсон нь технологийн салбарт гарч буй маш том хувьсгал юм.

.png)
